Wednesday, September 24, 2008

Танд ямар амьтан тохирох вэ?

Хэсэг эрдэмтэн 60 гаруй төрлийн амьтан дээр туршилт явуулж араншинг нь судалжээ. Туршилтын эцэст эрдэмтэд хүний хамгийн ойр дотно амьтан бол муур, нохой болохыг тогтоов. Тэднийхээр энэ нөхөрлөл удаан үргэлжлэх боломжтой гэнэ. Таны ажил үйлс, амьдрал ахуй өөдрөг байх эсэх нь тэжээж буй амьтны чинь үүлдэр, хэзээ төрсен, аль ордынхоос хамаардаг байна. Тэгээд ч амьтад эзнээ эмчилдэг гэдэг оргүй үг биш аж. Аль ордынхон ямар амьтан тэжээхэд зохимжтой болохыг сонирхъё.

Хоньны орд

Овчарк, Египетийн муур хонины ордынхонд амьдралын баяр баясал бэлэглэдэг. Мөн хонь тэжээхэд сайн.

Үхрийн орд
Том, үслэг, илэхэд зөөлөн амьтад илүү зохимжтой. Тухайлбал, Сибирийн муур, колли нохой. Мөн үнээ, гахай, пудель нохой, 1930-аад оны үед Бирмээс АНУ-д авчирсан бурма үүлдрийн муурыг сонгоход буруудахгүй. Персидийн муур таны биеийг илааршихад тус хүргэнэ.

Ихpийн орд
Хамгийн зэв хувилбар бол аквариумын загас. Мөн үслэг муур тэжээвэл ихрийнхний сэтгэл тайван байдаг. Шувуу, гриффон болон доберман үүлдрийн нохой, Селкирс-рекс муур тохиромжтой. Дорно дахины богино үстэй муурын үүлдэр болох сиамын муур, аалз, ротвейлер ихрийнхний эрүүл амьдрахад тусална.

Мэлхийн орд
Мэлхийнхэн мэдрэмтгий. Иймээс аквариумын загас, молтогчин туулайг санагдуулам зөөлөн рэгдолл үүлдрийн муур, ханааны нохойг сонгоорой. Морь, сиамын муур тэжээх нь эрүүл явахад тустай.

Арслангийн орд
Тэнгэрлэг арслангийнханд ихэмсэг амьтад тухайлбал, арслан, нохой, тогос, бүргэд, Кавказын овчарка, сембернар тохиромжтой. Тэжээх амьтных нь гадаад үзэмж тэдэнд хамгаас чухал. Уралдаан тэмцээнд тэжээж буй амьтнаа хамт оролцуулбал медаль хүртэх боломж бий. Арслангийхныг эмчлэх үүргийг Гималай муур гүйцэтгэдэг.

Охины орд
Бяцхан охиныхонд байнгын халамж шаардах амьтан тохиромжтой. Тэд хооллож ундлах, цэвэр агаарт гаргахаа мартдаггүй. Охиныхон биеэр жижиг шишүүхэй, хулгана, эсвэл яст мэлхий сонгох нь цөөнгүй. Донын сфинкс муур, молтогчин туулай, нохой, сармагчинтай ч энэ ордынхон муугүй найзууд байна.

Жинлүүрийн орд
Үслэг муур зохимжгүй. Жинлүүрийнхэн тэжээх амьтных нь гадаад үзэмжийг ихэд чухалчилдаг байна. Пудель, богино үстэй Персидийн муур охиныхонд ихэд таалагддаг. Норвегийн ойн муур жинлүүрийнхнийг эмчлэх үүргийг сайн гүйцэтгэх магадлалтай.

Хилэнцийн орд
Хилэнцүүдэд хөдөлгөөнтэй амьтад илүү хэрэгтэй. Хав юм уу, пудель тэжээх хэрэггүй. Биеэр арай том фокстерьер, спаниель, боксер, ротвейлер байвал зүгээр. Хилэнцүүдийн нэг онцлог бол аалз, могой зэрэг хортой амьтадтай сайн зохицдог. Сиамын муур ч тэжээхэд дажгүй. Богино үстэй Египетийн муур, овчарк, хонь тэжээвэл илаарших магадлалтай.

Нумын орд
Ямар ч амьтан тэжээсэн нумынханд аз жаргал авчирна. Олонхи нум нохой, моринд хорхойтой байдаг. Анч үүлдрийн амьтадтай сайн зохицдог. Тай буюу сиамын мууртай дажгүй найзууд байна. Нумынхны хувьд сайн эмч нь үнээ, гахай, бурма муур.

Матрын орд
Матрынхан уулын амьтад, тухайлбал, Кавказын овчарка, Сехбернар, Ньюфаундленд, Гималайн мууртай сайн харилцаатай байдаг. Селкирс-рекс Я муур, шувуу таны хувьд сайн эмч болно.

Бумбын орд
Бяцхан бумбынханд шишүүхэй тэжээх нь таалагддаг. Далматин, Английн болон Ирландын сеттер нохойтой сайн анд болно. Сармагчин ч муугүй найз байна. Энэ ордынхонд аквариумд амьдардаг амьтад багагүй энерги бэлэглэдэг.

Загасны орд
Норвегийн ойн муур, Америкийн усны спаниель, Испанийн болон Португалийн усны нохой тэжээхэд тохиромжтой. Загас бол бүр илүү сайн.

0 comments:

 

Амьтанд хайртай хэн бүхэнд зориулав © 2008 . Design By: SkinCorner