Monday, September 29, 2008

Туулай тэжээх гэж байгаа бол..




Туулайг ч бас нохой муурны адил гэрийн тэжээмэл амьтан болгон тэжээж болдог, туулайг хүнд дасдаггүй хүйтэн амьтан гэж боддог бол та эндүүрч. Бүр нялхаас нь аваад өөртөө дасгаад тэжээвэл муухан нохой муурнаас дээр амьтан шүү. Хэрэв өөрт чинь сайн дасчихвал гадаа аваад гарвал хойноос чинь дагаад гүйнэ, зарим сэргэлэн туулай нэрээ мэднэ, нэрээр нь дуудангуут дэлдэгнээд л гүйгээд ирнэ гээд боддоо, хөөрхөн байгаа биз! Гэхдээ туулайг цаг үргэлж гэртээ сул тавих хэрэггүй. Юм мэрэх хоббитой болохоор тогонд залгаастай уртасгагч, хамаг цалингаараа авсан үнэтэй ширээг чинь мэрж л орхино. Тийм болохоор туулайгаа гэртээ хэдэн цаг дэгдүүлж чилээг нь гаргачихаад буцаагаад үүрэнд нь хийх хэрэгтэй.Үүр нь ямар ч том туулай чөлөөтэй тарвалзаж хэвтэхээр том, төмөр байвал зүгээр. Зарим айл цаасан хайрцганд хийнэ гээд байдаг, цаасан хайрцаг чинь туулайны шүдний загатнааг л гаргах эд,тэрийг чинь хэдхэн хормын дотор мэрж нүх гаргаад өөрөө гарах гэж чихэж байгаад гацаад нэг бол бурхан болно, нэг бол гарч гүйгээд юмыг чинь тааваараа мэрнэ, тэгснээс зүгээр л сул тавь!
Туулайны баас шээс их хурц үнэртэй, гэхдээ энэ нь астма, гамериттай хүнд сайн гэдгийг сонин дээрээс харж байсан юм байна.Тэрийг уншаад бодоод байсан чинь намайг жил бүрийн өвөл зовоогоод байдаг гамерит алга болчихсон юм шиг байна лээ.
Үүрэндээ шээж баагаад байх үнэн зовлонтой, туулайд чинь ч тухгүй, хэн л баас шээсэн дээрээ хоолоо идээд хэвтэхийг хүсэхэв дээ! Туулайгаа бүжин байхаас нь туулайны жорлонд бие засуулаад сургачихвал сул гүйж байх үедээ нэг ширхэг ч хоргол гаргахгүй их боловсон амьтан шүү, зарим нэг тэнэг нохойноос л дээр ухаантай амьтан.
Туулайг их үржил сайтай амьтан, 28-31 хоног бүжингээ тэгээд л гаргадаг. Бүжингээ төрүүлээд л 4 хоногийн дараагаас дахин үржих болоцоотой болдог гэсэн, аймар үржил сайн байгааз! Туулай чинь устэй амьтан даа, тэгвэл бүжингээ гаргах гэж байгаа ээж туулай өөрийгөө төрөх болохоо мэдэнгүүт гэдэс гүзээнийхээ бүх үсийг зулгаагаад бүжингүүдээ өлгийдөх ор бэлдээд өөрөө улаан нялга юм болдог юм байна лээ.Би төрөөд 1 хонож байгаа бүжин харж байсан, аймаар ч гэх юм уу, юу ч гэмээр юм аягүй жижигхэн, үсгүй, нүдгүй( нүд нь нээгдээгүй), жижигхэн чихтэй хулгана шиг хүрэхээс ч аймар. Тийм болохоор тийм юмнаас айдаг хүн туулай тэжээвэл төрүүлнэ гэвэл худлаа байх шүү.



Харин хэд хоног болоод үс нь ургаад, чих нь томроод, нүд нь нээгдээд жинхэнэ туулай төрхөндөө ороод ирэхээр үнэхээр эгдүүтэй. Туулай дуу гаргадаггүй амьтан гэдгийг хүн бүр мэднэ, харин жижигхэн бүжин өлсөхөөрөө аймар орилдог юм байна лээ, би бүжинтэйгээ 2уулхнаа гэртээ байж байгаад (би түүнийг худалдаж аваад ганц л хонож байсан юм) тэврэх гээд хүрсэн чинь аймар орилсон, би бүр үхтлээ цочоод золтой аваад шидчихээгүй. Тэгээд алим нухаад өгсөн чинь гөлөг өлсөхөөрөө яадаг билээ яаг тэрэн шиг үхлээ үхлээ, амаа олохгүй идээд унтаад өгсөн.Уг нь бүжинг ч бас эхээс нь салгаад сүү орлуулагч өгөх ёстой юм байна лээ.Надад олдоогүй болохоор ногоо цагаагаар л өсгөсөн, болдог л юм байна. Нээх туулайн ферм энэ тэр гэхгүй, зүгээр л гэртээ тэжээх гэж байгаа бол туулайгаа засуулж, хөнгөлүүлсэн нь дээр. Бас л хавдар юу юу ч билээ өвчин тусах магадлал өндөр болдог гэсэн. Муур шиг нүүр биеэ их угаадаг болохоор ходоодонд нь их хжэмжээний үс хуримтлагддаг, тиймээс сайн самнаж илүү үсийг нь авч байх хэрэгтэй.Хумс нь хурц, тэврэхэд саад болдог учир ойр ойрхон авч байгаарай.
Туулайны сайн тал нь гадаа авч гарч салхилуулна гэж байхгүй, вакцин, тариа будаа хийлгэхгүй, хичнээн цагаар ч хамаагүй үүрэнд нь хорьход хуцаж, мяавлахгүй, завгүй үедээ хэдэн ногоо шидэж өгчихөөд л, амар амьтан шүү. Гэхдээ туулайны ааш янз янз, манай Миффи лав өлсөхөөрөө агсан тавьдаг. Үүрэндээ байгаа аяга, тоглоом ер нь юу л байна бүгдийг нь авч шиднэ, үсэрч цовхорно, урдны тэжээж байсан ямар ч туулай тийм байгаагүй. Ер нь туулайг усанд оруулаад хэрэггүй гэдэг, би зөрүүд болохоороо хааяа хааяа угаагаад, бактерийн эсрэг юм цацчихдаг, яадаг юм, цэвэрхэн л байсан нь дээр шт тээ?
Хүмүүс туулайндаа бараг л юу л бол юу идүүлдэг, бараг хонь гаргачихаад шөлийг нь уулгуулж байж магад шүү. Би бол хэдхэн юм өгдөг,туулайны хоол,талх, шинэ цэвэр өвс, угаасан ногоо, жимсний хальс гэх мэтийг л. Туулай угаасаа л махчин биш юм чинь мах өгч болохгүй, би бүр муурандаа ч болсон мах өгдөггүй.Ус бол хүссэн хэмжээгээр нь өгөх хэрэгтэй.



Үүрний хувьд чилээгээ гаргаад хэвтчихээр, аяга таваг, тоглоом нь багтчихаар, байн байн сул гүйлгэх боломжгүй бол жорлон нь бас орчихоор хэмжээтэй байвал зүгээр.

Wednesday, September 24, 2008

Танд ямар амьтан тохирох вэ?

Хэсэг эрдэмтэн 60 гаруй төрлийн амьтан дээр туршилт явуулж араншинг нь судалжээ. Туршилтын эцэст эрдэмтэд хүний хамгийн ойр дотно амьтан бол муур, нохой болохыг тогтоов. Тэднийхээр энэ нөхөрлөл удаан үргэлжлэх боломжтой гэнэ. Таны ажил үйлс, амьдрал ахуй өөдрөг байх эсэх нь тэжээж буй амьтны чинь үүлдэр, хэзээ төрсен, аль ордынхоос хамаардаг байна. Тэгээд ч амьтад эзнээ эмчилдэг гэдэг оргүй үг биш аж. Аль ордынхон ямар амьтан тэжээхэд зохимжтой болохыг сонирхъё.

Хоньны орд

Овчарк, Египетийн муур хонины ордынхонд амьдралын баяр баясал бэлэглэдэг. Мөн хонь тэжээхэд сайн.

Үхрийн орд
Том, үслэг, илэхэд зөөлөн амьтад илүү зохимжтой. Тухайлбал, Сибирийн муур, колли нохой. Мөн үнээ, гахай, пудель нохой, 1930-аад оны үед Бирмээс АНУ-д авчирсан бурма үүлдрийн муурыг сонгоход буруудахгүй. Персидийн муур таны биеийг илааршихад тус хүргэнэ.

Ихpийн орд
Хамгийн зэв хувилбар бол аквариумын загас. Мөн үслэг муур тэжээвэл ихрийнхний сэтгэл тайван байдаг. Шувуу, гриффон болон доберман үүлдрийн нохой, Селкирс-рекс муур тохиромжтой. Дорно дахины богино үстэй муурын үүлдэр болох сиамын муур, аалз, ротвейлер ихрийнхний эрүүл амьдрахад тусална.

Мэлхийн орд
Мэлхийнхэн мэдрэмтгий. Иймээс аквариумын загас, молтогчин туулайг санагдуулам зөөлөн рэгдолл үүлдрийн муур, ханааны нохойг сонгоорой. Морь, сиамын муур тэжээх нь эрүүл явахад тустай.

Арслангийн орд
Тэнгэрлэг арслангийнханд ихэмсэг амьтад тухайлбал, арслан, нохой, тогос, бүргэд, Кавказын овчарка, сембернар тохиромжтой. Тэжээх амьтных нь гадаад үзэмж тэдэнд хамгаас чухал. Уралдаан тэмцээнд тэжээж буй амьтнаа хамт оролцуулбал медаль хүртэх боломж бий. Арслангийхныг эмчлэх үүргийг Гималай муур гүйцэтгэдэг.

Охины орд
Бяцхан охиныхонд байнгын халамж шаардах амьтан тохиромжтой. Тэд хооллож ундлах, цэвэр агаарт гаргахаа мартдаггүй. Охиныхон биеэр жижиг шишүүхэй, хулгана, эсвэл яст мэлхий сонгох нь цөөнгүй. Донын сфинкс муур, молтогчин туулай, нохой, сармагчинтай ч энэ ордынхон муугүй найзууд байна.

Жинлүүрийн орд
Үслэг муур зохимжгүй. Жинлүүрийнхэн тэжээх амьтных нь гадаад үзэмжийг ихэд чухалчилдаг байна. Пудель, богино үстэй Персидийн муур охиныхонд ихэд таалагддаг. Норвегийн ойн муур жинлүүрийнхнийг эмчлэх үүргийг сайн гүйцэтгэх магадлалтай.

Хилэнцийн орд
Хилэнцүүдэд хөдөлгөөнтэй амьтад илүү хэрэгтэй. Хав юм уу, пудель тэжээх хэрэггүй. Биеэр арай том фокстерьер, спаниель, боксер, ротвейлер байвал зүгээр. Хилэнцүүдийн нэг онцлог бол аалз, могой зэрэг хортой амьтадтай сайн зохицдог. Сиамын муур ч тэжээхэд дажгүй. Богино үстэй Египетийн муур, овчарк, хонь тэжээвэл илаарших магадлалтай.

Нумын орд
Ямар ч амьтан тэжээсэн нумынханд аз жаргал авчирна. Олонхи нум нохой, моринд хорхойтой байдаг. Анч үүлдрийн амьтадтай сайн зохицдог. Тай буюу сиамын мууртай дажгүй найзууд байна. Нумынхны хувьд сайн эмч нь үнээ, гахай, бурма муур.

Матрын орд
Матрынхан уулын амьтад, тухайлбал, Кавказын овчарка, Сехбернар, Ньюфаундленд, Гималайн мууртай сайн харилцаатай байдаг. Селкирс-рекс Я муур, шувуу таны хувьд сайн эмч болно.

Бумбын орд
Бяцхан бумбынханд шишүүхэй тэжээх нь таалагддаг. Далматин, Английн болон Ирландын сеттер нохойтой сайн анд болно. Сармагчин ч муугүй найз байна. Энэ ордынхонд аквариумд амьдардаг амьтад багагүй энерги бэлэглэдэг.

Загасны орд
Норвегийн ойн муур, Америкийн усны спаниель, Испанийн болон Португалийн усны нохой тэжээхэд тохиромжтой. Загас бол бүр илүү сайн.

Муурны насыг хүний настай харьцуулбал


Муурны нас
Xүний нас

1 нас
15 нас

2 нас 24 нас

3 нас 28 нас

4 нас 32 нас

5 нас 36 нас

6 нас 40 нас

7 нас 44 нас

8 нас 48 нас

9 нас 52 нас

10 нас 56 нас

11 нас60 нас

12 нас 64 нас

13 нас68 нас

14 нас72 нас

15 нас76 нас

16 нас 80 нас

17 нас84 нас

18 нас 88 нас

19 нас92 нас

20 нас96 нас

Hохойны насыг хүний настай харьцуулбал


Hохойны нас
Xүний нас

2 cap
14 cap

8 cap
5 нас

12 cap
9 нас

12 нас 14 нас

2 нас 20 нас

3 нас 24 нас

4 нас 30 нас

5 нас 40 нас

6 нас 42 нас

7 нас 49 нас

8 нас 56 нас

9 нас 63 нас

10 нас 65 нас

11 нас 71 нас

12 нас 75 нас

13 нас 80 нас

14 нас 84 нас

15 нас 87 нас

16 нас 89 нас

Муур тэжээх гэж байгаа бол..




Бяцхан муужгай маань өдөржин ингэж хэвтээд нэтэд оруулсангүй, ккк, энэ их хөөрхөн муужгай байгаа биз! Энэ бол Сиамын муур, дэлхийн хамгийн сахилгагүй муур гэсэн ч болно. Mууранд дуртай хүмүүст зориулаад муурны талаар өөрийн бага сага мэддэг зүйлээсээ бичлээ.
Mуур цэвэрч амьтан учир элстэй сав бэлтгээд өгчихвөл муур хаа хамаагүй бие засахгүй, зарим айл муураа өөрсдийн 00-доо бие засуулж сургадаг, энэ нь тусгай элс худалдаж ч авахгүй, цэвэрлэхгүй ганц усыг нь нь татаад л болох боловч эхэндээ сургах гэж хэд хэд 00-доо унагах л байх.
Xумсыг нь ойр ойрхон авахгүй бол их хурц, тоглож байхдаа өөрийг чинь урж ч мэднэ.Урд 2 хөлнийх нь хумсанд дахиж ургахгүй болгодог мэс засал хийлгүүлж болно.Ихэнх эмч (бараг бүх) муураа төрүүлэхгүй л бол савыг нь авахуулах, хөнгөлүүлсэн нь дээр гэдэг. Учир нь муур хавдар гэх мэт олон өвчин тусах магадлал өндөр байдаг.
Муур бас “нүүр, биеэ угаадаг”. Муур нохой шиг гадаа бараг гардаггүй учир байн байн удаа усанд оруулах хэрэггүй.Байнга усанд оруулбал үс нь үзэмжгүй болохоос гадна ханиад хүрч, хатгаа тусч болзошгүй. Дулааны улиралд муур, нохойныхоо аль алинд бөөс, хачиг, шумуул г.м-ээс хамгаалсан дусаалга арьсанд нь дусаавал нэг хэсэгтээ л хайртай амьтан чинь шавжнаас бүрэн хамгаалагдаж, ойр орчных нь бактериуд үгүй болно.
Аа тийм, бас үсийг нь байнга самнаж илүү үсийг нь унагаж байхгүй бол муур биеэ долоох явцдаа зал
гиж орхидог. Ходоодонд нь орсон үс бөөгнөрсөөр хөгширөхөд өвчлүүлдэг. Тийм болохоор бас муурандаа өвс идүүлж байх хэрэгтэй, энэ нь муурны ходоодыг нь цэвэрлэж, бөөгнөрсөн үсийг гаргадаг. Зун цагт бол зуслангийнхаа гадаа ургасан цэвэр өвсийг идүүлсэн ч болно, нэг бол амьтны дэлгүүрээс муурны тусгай өвс авч идүүл. Эхээсээ дөнгөж салсан бяцхан муужгайндаа үнээний сүү шууд өгч болохгүй. Үнээний сүүний найрлаганд орсон бодисыг тэр бяцхан амьтны ходоод шингээх чадваргүй байдаг учир амьтны (нохой муурны) сүү орлуулагч өгөх хэрэгтэй, олдохгүй бол үнээний сүүг нилээн шингэлж өгөөрэй. Ер нь бол муур бага иддэг амьтан ч зарим нэг даварцан муур (жишээ нь манай Китти) өлсөөгүй байж л хоол нэхээд орилно. Багаас нь хоолны дэглэм сайн сахихгүй бол муур ч бас хүнтэй адил таргалах өвчин тусдаг шүү. Ингэснээр нас нь богиносно л гэсэн үг. Тийм болохоор системтэй хооллох хэрэгтэй. Лаазтай хоол шингэн их агуулдаг тул хуурайгаасаа илүү дээр гэдэг ч лаазтай хоол хэд дахин илүү үнэтэй байдаг. Тиймээс миний хувьд 7 хоногт 1-2 өдөр лаазтай хоол өгдөг.Гэхдээ хуурай хоолыг өгөөд байсан ч болно л доо, үнэхээр их хэрэгтэй эрдэс бодис агуулдаг юм байна лээ. Миний (миний ч гэж дээ Purina компанийн зөвлөгөө) муураа хооллосны дагуу хоолловол лав л илүү дутуу жинтэй болохгүй , гол нь сайн чанарын хоол байх хэрэгтэй.


3-6 долоо хоногтой муужгайнд 25-35г хуурай хоолыг
бүлээн устай 3:1 харьцаатай өдөрт 4 удаа хооллоно
6 долоо хоногоос 6 сартай мууранд 33-75г хуурай хоолыг усыг нь
арай багасгаж өдөрт 4 удаа хооллоно

6 сараас 1 настай мууранд 50-75г хуурай хоолыг усгүй дангаар нь
өдөрт 2 удаа хооллоно
9-12 сартайгаас нь том муурны хоол өгч эхэлж болно.


Mуур цэвэрч амьтан учир элстэй сав бэлтгээд өгчихвөл муур хаа хамаагүй бие засахгүй, зарим айл муураа өөрсдийн 00-доо бие засуулж сургадаг, энэ нь тусгай элс худалдаж ч авахгүй, цэвэрлэхгүй ганц усыг нь нь татаад л болох боловч эхэндээ сургах гэж хэд хэд 00-доо унагах л байх.
Xумсыг нь ойр ойрхон авахгүй бол их хурц, тоглож байхдаа өөрийг чинь урж ч мэднэ.Урд 2 хөлнийх нь хумсанд дахиж ургахгүй болгодог мэс засал хийлгүүлж болно.Ихэнх эмч (бараг бүх) муураа төрүүлэхгүй л бол савыг нь авахуулах, хөнгөлүүлсэн нь дээр гэдэг. Учир нь муур хавдар гэх мэт олон өвчин тусах магадлал өндөр байдаг.
Муур бас “нүүр, биеэ угаадаг”. Муур нохой шиг гадаа бараг гардаггүй учир байн байн удаа усанд оруулах хэрэггүй.Байнга усанд оруулбал үс нь үзэмжгүй болохоос гадна ханиад хүрч, хатгаа тусч болзошгүй. Дулааны улиралд муур, нохойныхоо аль алинд бөөс, хачиг, шумуул г.м-ээс хамгаалсан дусаалга арьсанд нь дусаавал нэг хэсэгтээ л хайртай амьтан чинь шавжнаас бүрэн хамгаалагдаж, ойр орчных нь бактериуд үгүй болно.
Аа тийм, бас үсийг нь байнга самнаж илүү үсийг нь унагаж байхгүй бол муур биеэ долоох явцдаа зал
гиж орхидог. Ходоодонд нь орсон үс бөөгнөрсөөр хөгширөхөд өвчлүүлдэг. Тийм болохоор бас муурандаа өвс идүүлж байх хэрэгтэй, энэ нь муурны ходоодыг нь цэвэрлэж, бөөгнөрсөн үсийг гаргадаг. Зун цагт бол зуслангийнхаа гадаа ургасан цэвэр өвсийг идүүлсэн ч болно, нэг бол амьтны дэлгүүрээс муурны тусгай өвс авч идүүлээрэй.
Эцэст нь хэлэхэд xайртай амьтныхаа аягыг байнга цэвэр устай байлгахаа мартав аа!


Дэлхийн хамгийн ухаантай 10 нохой



Нохой бүр өөрийн зан чанар, онцлогтой байдаг. Зарим нь тайван, сайхан сэтгэлтэй, харин зарим нь уур уцаартай, зөрүүд, муухай ааштай. Та ямар үүлдрийн нохой хамгийн ухаалаг болохыг мэдэхийг хүсч байвал анхаарлаа хандуулна уу. Дор нэр дурдагдах үүлдрүүдийг зүгээр л “хамгийн ухаантай” хэмээн тодотгоогүй юм.

Шинжлэх ухааны үндэслэлтэй туршилтын дүнд энэ жагсаалтыг гаргасан. Нохойнд шинэ зүйл сургах амаргүй ээ. Харин эдгээр үүлдрийн ноход ямар нэг сургалтын дараа 95 хувийн үр дүн үзүүлдэг. Гэхдээ энэ жагсаалтад таны дөрвөн хөлт дотны анд чинь багтаагүй байвал сэтгэлээр унах хэрэггүй. Энгийн нохой сургалтын дараа 15-20 хувийн үр дүн үзүүлж байвал сайн үзүүлэлт. Ингээд манай гаригийн нохойны хамгийн ухаантай 10 үүлдэртэй танилцана уу.

1. Бордер Коли
Англиас гаралтай эл үүлдрийн ноход олон зүйл хийж чадна. Ямар нэг үүрэг хүлээхгүй, өдөржин ганцаа­раа, юу ч хийх­гүй байх нь тэдний хувьд жинхэнэ сүйрэл. Тэд маш хөдөлгөөнтэй. Аль болох хамт байж, урам­шуу­лан сайшааж, байнгын дасгал сургуулилт хийж байгаарай. Хөл ихтэй хот газар амьдарч, цаг наргүй ажилладаг хүнд бордер коли үүлдрийн нохой тохирохгүй. Учир нь тэд хоньч нохой бөгөөд цусанд нь эрх чөлөө, эрч хүч буцалж байдаг. Тиймээс түүнд цаг зав гаргаж чадахгүй л бол түүнийг золгүй нэгэн болгож байгаа хэрэг.

2. Пудель
Жижигхэн, эгдүүтэй энэ үүлдрийнхэн хоёрдугаарт бичигдэж. Цэвэр үүлдрийн, удам сайтай пудель нохой хэзээ ч эзнийхээ урмыг хугалахгүй. Тэд хүний дунд байх дуртай бөгөөд ганцаараа байхыг үзэн яддаг. Тэднийг хайрлаж, хамт байх хэрэгтэй. Урьд өмнө нь пудель харуулд гарч, хонин сүрэг хариулж, анд явдаг байсан. Пудель усанд тоглох, бөмбөг хөөж зугаацах дуртай байдаг. Эл үүлдрийг сонирхогчид ухаалаг, дуулгавартай нохой төдийгүй маш эрүүл чийрэг хэмээн онцолдог. Гэхдээ пудель тэжээж байгаа бол чихний өвчлөл, мэдрэл болон үе мөчийг нь сайтар анхаарах хэрэгтэй.

3. Немц овчарк
Хамгийн их шүтэн бишрэгчтэй нохой бол немц овчарк. Немц овчаркад хүч, ухаан дайчилсан алба оноож байх хэрэгтэй. Тэд эзэн­дээ хэрэгтэй гэдгээ мэдэж, анхаарал тавихад дуртай байдаг. Ажил хэрэгч нэгнийг зүгээр суулган “тамладаг” шиг төрөлхийн дайчин, ухаалаг, эрэмгий энэ нохойг гэрт тэжээх нь буруу. Хүмүүс тэднийг сонирхон, үнэлдэг бол тэд хүн төрөлхтөнд хайртай. Хараагүй хүмүүсийн хөтөч хийж, цэрэг цагдаад алба хаан, харуулын үүрэг гүйцэтгэдэг. Заримдаа хамгаалах зөн билгээсээ болж догшин авир гаргах нь бий.

4. Алтлаг ритривер
Олон хүн энэ нэрийг сонсоод “гайхалтай нохой шүү” хэмээн дуу алдах болно.
Эелдэг, ухаа­лаг, тайван эл үүлдэр хүүхдийн дотны нөхөр, гэр бүлийн жинхэнэ ги­шүүн болж чаддаг. Ажилсаг, хүмүүст сайхан сэт­гэлээр ханд­даг, хөг­­жил­тэй, эзэндээ хайртай, үгнээс гар­даггүй дохио бүрийг хүлээж авдаг дуулгавартай. Олон талын авьяастай, хязгааргүй үнэнч зэрэг олон чанараараа хүмүүсийн хайрыг татдаг.

5. Доберман пинчер
Энэ үүлдрийн ноход туйлын үнэнч, өөртөө итгэлтэй, эрэлхэг байдаг. Итгэмээргүй бяртай, үүрэг хүлээх дуртай. Хүний сайн нөхөр, номхон дуулгавартай тэд эмнэлэг, аврах багт үйлчилбэл тун тохиромжтой. Түүнд заасан бүхнийг яг ёсоор нь хийдэг. Ямар нэг үүрэг оноох гэж байгаа бол юу хийх ёстойг нь сурга. Тэгээд түүнд найдаж болно. Зарим тохиолдолд маш хэрцгий, догшин авир гаргах нь бий. Бусад ноходтой уралцах боломжийг алддаггүй. Энэ үед нь номхруулах боломжгүй. Тиймээс эмэгтэйчүүд, хүүхэд, настан энэ үүлдрийг сонгох хэрэггүй.

6. Шотланд овчарк буюу Шелти
Олон хүн танд энэ үүлдрийн ноход тун ухаалаг гэдгийг батлах болно. Шотланд арлаас гаралтай хоньч нохой. Тун хянуур, жижиг биетэй эл нохой хүүхдийн сайн асрагч байх болно. Тэд гэр бүлийн гишүүдэд үнэнч, хайртай. Эл үүлдрийг хүний дотны нөхөр хэмээн онцолдог.

7. Лабрадор-ретривер
Хайр татам, тогтуун ааштай, тэвчээртэй лабрадор үүлдрийн ноходтой та дэлхийн аль ч өнцөг буланд таарах болно. Үүрэг хариуцлага хүлээх дуртай. Сайн анч, дуулгавартай, усанд дуртай. Байнга дасгал сургууль хийлгэх хэрэгтэй. Өөрт тохирсон хичээлийг тун хурдан сурдаг. Бусад ноходтой эвтэй, хүүхдэд хайртай.

8. Папиллон
Энэ бяцхан нохой туршилтын явцад тун ухаалаг гэдгээ нотлож, шилдэг 10-ын жагсаалтад багтжээ. Та түү­нийг анх хараад нэг их айхгүй байх. Гэхдээ хэсэг хугацаанд хамт байсны дараа анхны сэтгэгдэл буруу гэдгийг мэдэх болно. Тэд эзэндээ үнэнч, бусдаас маш их харамладаг.

9. Роттвейлер
Ухаалаг, тогтуун зантай албаны нохой. Урьд нь ротт­вейлерыг чарганд хөл­лөж, малаа харуулдаг бай­сан бол өдгөө цагдаагийн мөрч, хил гаа­лийн харуулын үүргийг чадмаг гүйцэтгэж байгаа билээ. Олон оронд энэ нохойг гэр бүлийнхнийгээ хамгаалах зорилгоор тэжээдэг. Нөхөрсөг боловч хатуу хяналтан дор сургаж тэжээнэ. Хаа нэг булан газар гинжтэй байлгаж тэжээж хэрхэвч болохгүй.

10. Австралийн хоньч нохой
Дунд зэргийн биетэй, богино сүүлтэй эл нохой жагсаалтын арав дугаарт би­чигд­жээ. Маш хөдөлгөөнтэй, ухаалаг, эрх чөлөөг юу юунаас илүүд үздэг. Австралийн уугуул иргэд гаршуулан хонь, мал хариулуулдаг байж. Сайн хамгаалагч, цэргийн албанд тун тохиромжтой үүлдэр.Энэ үүлдрийн ноход туйлын үнэнч, өөртөө итгэлтэй, эрэлхэг байдаг. Итгэмээргүй бяртай, үүрэг хүлээх дуртай. Хүний сайн нөхөр, номхон дуулгавартай тэд эмнэлэг, аврах багт үйлчилбэл тун тохиромжтой. Түүнд заасан бүхнийг яг ёсоор нь хийдэг. Ямар нэг үүрэг оноох гэж байгаа бол юу хийх ёстойг нь сурга. Тэгээд түүнд найдаж болно. Зарим тохиолдолд маш хэрцгий, догшин авир гаргах нь бий. Бусад ноходтой уралцах боломжийг алддаггүй. Энэ үед нь номхруулах боломжгүй. Тиймээс эмэгтэйчүүд, хүүхэд, настан энэ үүлдрийг сонгох хэрэггүй.

6. Шотланд овчарк буюу Шелти
Олон хүн танд энэ үүлдрийн ноход тун ухаалаг гэдгийг батлах болно. Шотланд арлаас гаралтай хоньч нохой. Тун хянуур, жижиг биетэй эл нохой хүүхдийн сайн асрагч байх болно. Тэд гэр бүлийн гишүүдэд үнэнч, хайртай. Эл үүлдрийг хүний дотны нөхөр хэмээн онцолдог.

7. Лабрадор-ретривер
Хайр татам, тогтуун ааштай, тэвчээртэй лабрадор үүлдрийн ноходтой та дэлхийн аль ч өнцөг буланд таарах болно. Үүрэг хариуцлага хүлээх дуртай. Сайн анч, дуулгавартай, усанд дуртай. Байнга дасгал сургууль хийлгэх хэрэгтэй. Өөрт тохирсон хичээлийг тун хурдан сурдаг. Бусад ноходтой эвтэй, хүүхдэд хайртай.

8. Папиллон
Энэ бяцхан нохой туршилтын явцад тун ухаалаг гэдгээ нотлож, шилдэг 10-ын жагсаалтад багтжээ. Та түү­нийг анх хараад нэг их айхгүй байх. Гэхдээ хэсэг хугацаанд хамт байсны дараа анхны сэтгэгдэл буруу гэдгийг мэдэх болно. Тэд эзэндээ үнэнч, бусдаас маш их харамладаг.

9. Роттвейлер
Ухаалаг, тогтуун зантай албаны нохой. Урьд нь ротт­вейлерыг чарганд хөл­лөж, малаа харуулдаг бай­сан бол өдгөө цагдаагийн мөрч, хил гаа­лийн харуулын үүргийг чадмаг гүйцэтгэж байгаа билээ. Олон оронд энэ нохойг гэр бүлийнхнийгээ хамгаалах зорилгоор тэжээдэг. Нөхөрсөг боловч хатуу хяналтан дор сургаж тэжээнэ. Хаа нэг булан газар гинжтэй байлгаж тэжээж хэрхэвч болохгүй.

10. Австралийн хоньч нохой
Дунд зэргийн биетэй, богино сүүлтэй эл нохой жагсаалтын арав дугаарт би­чигд­жээ. Маш хөдөлгөөнтэй, ухаалаг, эрх чөлөөг юу юунаас илүүд үздэг. Австралийн уугуул иргэд гаршуулан хонь, мал хариулуулдаг байж. Сайн хамгаалагч, цэргийн албанд тун тохиромжтой үүлдэр.

Weekend
 

Амьтанд хайртай хэн бүхэнд зориулав © 2008 . Design By: SkinCorner