Wednesday, September 24, 2008

Дэлхийн хамгийн ухаантай 10 нохой



Нохой бүр өөрийн зан чанар, онцлогтой байдаг. Зарим нь тайван, сайхан сэтгэлтэй, харин зарим нь уур уцаартай, зөрүүд, муухай ааштай. Та ямар үүлдрийн нохой хамгийн ухаалаг болохыг мэдэхийг хүсч байвал анхаарлаа хандуулна уу. Дор нэр дурдагдах үүлдрүүдийг зүгээр л “хамгийн ухаантай” хэмээн тодотгоогүй юм.

Шинжлэх ухааны үндэслэлтэй туршилтын дүнд энэ жагсаалтыг гаргасан. Нохойнд шинэ зүйл сургах амаргүй ээ. Харин эдгээр үүлдрийн ноход ямар нэг сургалтын дараа 95 хувийн үр дүн үзүүлдэг. Гэхдээ энэ жагсаалтад таны дөрвөн хөлт дотны анд чинь багтаагүй байвал сэтгэлээр унах хэрэггүй. Энгийн нохой сургалтын дараа 15-20 хувийн үр дүн үзүүлж байвал сайн үзүүлэлт. Ингээд манай гаригийн нохойны хамгийн ухаантай 10 үүлдэртэй танилцана уу.

1. Бордер Коли
Англиас гаралтай эл үүлдрийн ноход олон зүйл хийж чадна. Ямар нэг үүрэг хүлээхгүй, өдөржин ганцаа­раа, юу ч хийх­гүй байх нь тэдний хувьд жинхэнэ сүйрэл. Тэд маш хөдөлгөөнтэй. Аль болох хамт байж, урам­шуу­лан сайшааж, байнгын дасгал сургуулилт хийж байгаарай. Хөл ихтэй хот газар амьдарч, цаг наргүй ажилладаг хүнд бордер коли үүлдрийн нохой тохирохгүй. Учир нь тэд хоньч нохой бөгөөд цусанд нь эрх чөлөө, эрч хүч буцалж байдаг. Тиймээс түүнд цаг зав гаргаж чадахгүй л бол түүнийг золгүй нэгэн болгож байгаа хэрэг.

2. Пудель
Жижигхэн, эгдүүтэй энэ үүлдрийнхэн хоёрдугаарт бичигдэж. Цэвэр үүлдрийн, удам сайтай пудель нохой хэзээ ч эзнийхээ урмыг хугалахгүй. Тэд хүний дунд байх дуртай бөгөөд ганцаараа байхыг үзэн яддаг. Тэднийг хайрлаж, хамт байх хэрэгтэй. Урьд өмнө нь пудель харуулд гарч, хонин сүрэг хариулж, анд явдаг байсан. Пудель усанд тоглох, бөмбөг хөөж зугаацах дуртай байдаг. Эл үүлдрийг сонирхогчид ухаалаг, дуулгавартай нохой төдийгүй маш эрүүл чийрэг хэмээн онцолдог. Гэхдээ пудель тэжээж байгаа бол чихний өвчлөл, мэдрэл болон үе мөчийг нь сайтар анхаарах хэрэгтэй.

3. Немц овчарк
Хамгийн их шүтэн бишрэгчтэй нохой бол немц овчарк. Немц овчаркад хүч, ухаан дайчилсан алба оноож байх хэрэгтэй. Тэд эзэн­дээ хэрэгтэй гэдгээ мэдэж, анхаарал тавихад дуртай байдаг. Ажил хэрэгч нэгнийг зүгээр суулган “тамладаг” шиг төрөлхийн дайчин, ухаалаг, эрэмгий энэ нохойг гэрт тэжээх нь буруу. Хүмүүс тэднийг сонирхон, үнэлдэг бол тэд хүн төрөлхтөнд хайртай. Хараагүй хүмүүсийн хөтөч хийж, цэрэг цагдаад алба хаан, харуулын үүрэг гүйцэтгэдэг. Заримдаа хамгаалах зөн билгээсээ болж догшин авир гаргах нь бий.

4. Алтлаг ритривер
Олон хүн энэ нэрийг сонсоод “гайхалтай нохой шүү” хэмээн дуу алдах болно.
Эелдэг, ухаа­лаг, тайван эл үүлдэр хүүхдийн дотны нөхөр, гэр бүлийн жинхэнэ ги­шүүн болж чаддаг. Ажилсаг, хүмүүст сайхан сэт­гэлээр ханд­даг, хөг­­жил­тэй, эзэндээ хайртай, үгнээс гар­даггүй дохио бүрийг хүлээж авдаг дуулгавартай. Олон талын авьяастай, хязгааргүй үнэнч зэрэг олон чанараараа хүмүүсийн хайрыг татдаг.

5. Доберман пинчер
Энэ үүлдрийн ноход туйлын үнэнч, өөртөө итгэлтэй, эрэлхэг байдаг. Итгэмээргүй бяртай, үүрэг хүлээх дуртай. Хүний сайн нөхөр, номхон дуулгавартай тэд эмнэлэг, аврах багт үйлчилбэл тун тохиромжтой. Түүнд заасан бүхнийг яг ёсоор нь хийдэг. Ямар нэг үүрэг оноох гэж байгаа бол юу хийх ёстойг нь сурга. Тэгээд түүнд найдаж болно. Зарим тохиолдолд маш хэрцгий, догшин авир гаргах нь бий. Бусад ноходтой уралцах боломжийг алддаггүй. Энэ үед нь номхруулах боломжгүй. Тиймээс эмэгтэйчүүд, хүүхэд, настан энэ үүлдрийг сонгох хэрэггүй.

6. Шотланд овчарк буюу Шелти
Олон хүн танд энэ үүлдрийн ноход тун ухаалаг гэдгийг батлах болно. Шотланд арлаас гаралтай хоньч нохой. Тун хянуур, жижиг биетэй эл нохой хүүхдийн сайн асрагч байх болно. Тэд гэр бүлийн гишүүдэд үнэнч, хайртай. Эл үүлдрийг хүний дотны нөхөр хэмээн онцолдог.

7. Лабрадор-ретривер
Хайр татам, тогтуун ааштай, тэвчээртэй лабрадор үүлдрийн ноходтой та дэлхийн аль ч өнцөг буланд таарах болно. Үүрэг хариуцлага хүлээх дуртай. Сайн анч, дуулгавартай, усанд дуртай. Байнга дасгал сургууль хийлгэх хэрэгтэй. Өөрт тохирсон хичээлийг тун хурдан сурдаг. Бусад ноходтой эвтэй, хүүхдэд хайртай.

8. Папиллон
Энэ бяцхан нохой туршилтын явцад тун ухаалаг гэдгээ нотлож, шилдэг 10-ын жагсаалтад багтжээ. Та түү­нийг анх хараад нэг их айхгүй байх. Гэхдээ хэсэг хугацаанд хамт байсны дараа анхны сэтгэгдэл буруу гэдгийг мэдэх болно. Тэд эзэндээ үнэнч, бусдаас маш их харамладаг.

9. Роттвейлер
Ухаалаг, тогтуун зантай албаны нохой. Урьд нь ротт­вейлерыг чарганд хөл­лөж, малаа харуулдаг бай­сан бол өдгөө цагдаагийн мөрч, хил гаа­лийн харуулын үүргийг чадмаг гүйцэтгэж байгаа билээ. Олон оронд энэ нохойг гэр бүлийнхнийгээ хамгаалах зорилгоор тэжээдэг. Нөхөрсөг боловч хатуу хяналтан дор сургаж тэжээнэ. Хаа нэг булан газар гинжтэй байлгаж тэжээж хэрхэвч болохгүй.

10. Австралийн хоньч нохой
Дунд зэргийн биетэй, богино сүүлтэй эл нохой жагсаалтын арав дугаарт би­чигд­жээ. Маш хөдөлгөөнтэй, ухаалаг, эрх чөлөөг юу юунаас илүүд үздэг. Австралийн уугуул иргэд гаршуулан хонь, мал хариулуулдаг байж. Сайн хамгаалагч, цэргийн албанд тун тохиромжтой үүлдэр.Энэ үүлдрийн ноход туйлын үнэнч, өөртөө итгэлтэй, эрэлхэг байдаг. Итгэмээргүй бяртай, үүрэг хүлээх дуртай. Хүний сайн нөхөр, номхон дуулгавартай тэд эмнэлэг, аврах багт үйлчилбэл тун тохиромжтой. Түүнд заасан бүхнийг яг ёсоор нь хийдэг. Ямар нэг үүрэг оноох гэж байгаа бол юу хийх ёстойг нь сурга. Тэгээд түүнд найдаж болно. Зарим тохиолдолд маш хэрцгий, догшин авир гаргах нь бий. Бусад ноходтой уралцах боломжийг алддаггүй. Энэ үед нь номхруулах боломжгүй. Тиймээс эмэгтэйчүүд, хүүхэд, настан энэ үүлдрийг сонгох хэрэггүй.

6. Шотланд овчарк буюу Шелти
Олон хүн танд энэ үүлдрийн ноход тун ухаалаг гэдгийг батлах болно. Шотланд арлаас гаралтай хоньч нохой. Тун хянуур, жижиг биетэй эл нохой хүүхдийн сайн асрагч байх болно. Тэд гэр бүлийн гишүүдэд үнэнч, хайртай. Эл үүлдрийг хүний дотны нөхөр хэмээн онцолдог.

7. Лабрадор-ретривер
Хайр татам, тогтуун ааштай, тэвчээртэй лабрадор үүлдрийн ноходтой та дэлхийн аль ч өнцөг буланд таарах болно. Үүрэг хариуцлага хүлээх дуртай. Сайн анч, дуулгавартай, усанд дуртай. Байнга дасгал сургууль хийлгэх хэрэгтэй. Өөрт тохирсон хичээлийг тун хурдан сурдаг. Бусад ноходтой эвтэй, хүүхдэд хайртай.

8. Папиллон
Энэ бяцхан нохой туршилтын явцад тун ухаалаг гэдгээ нотлож, шилдэг 10-ын жагсаалтад багтжээ. Та түү­нийг анх хараад нэг их айхгүй байх. Гэхдээ хэсэг хугацаанд хамт байсны дараа анхны сэтгэгдэл буруу гэдгийг мэдэх болно. Тэд эзэндээ үнэнч, бусдаас маш их харамладаг.

9. Роттвейлер
Ухаалаг, тогтуун зантай албаны нохой. Урьд нь ротт­вейлерыг чарганд хөл­лөж, малаа харуулдаг бай­сан бол өдгөө цагдаагийн мөрч, хил гаа­лийн харуулын үүргийг чадмаг гүйцэтгэж байгаа билээ. Олон оронд энэ нохойг гэр бүлийнхнийгээ хамгаалах зорилгоор тэжээдэг. Нөхөрсөг боловч хатуу хяналтан дор сургаж тэжээнэ. Хаа нэг булан газар гинжтэй байлгаж тэжээж хэрхэвч болохгүй.

10. Австралийн хоньч нохой
Дунд зэргийн биетэй, богино сүүлтэй эл нохой жагсаалтын арав дугаарт би­чигд­жээ. Маш хөдөлгөөнтэй, ухаалаг, эрх чөлөөг юу юунаас илүүд үздэг. Австралийн уугуул иргэд гаршуулан хонь, мал хариулуулдаг байж. Сайн хамгаалагч, цэргийн албанд тун тохиромжтой үүлдэр.

Weekend

0 comments:

 

Амьтанд хайртай хэн бүхэнд зориулав © 2008 . Design By: SkinCorner