Sunday, November 30, 2008

Гэртээ яст мэлхий тэжээx гэж байгаа бол..




Яст мэлхий 250 сая жилийн өмнө хорвоод бий болсон гэдэг. Тэр үеэс хойш хоёр баг болж арванхоёр бүлд хуваагдсан 230 орчим төрлийн яст мэлхий манай дэлхийн тэнгис далай, хуурай газар аж төрдөг болжээ.Түүний хуяг гайхалтай нууцлаг бөгөөд хэн хүний анхаарлыг байнга татдаг аж. Ялангуяа далайн яст мэлхийн хуяг хуурай газрынхаас бүр том, хоёр метр урт, 900 гаруй кг хүнд. Хэвлээр явагч энэ болхи амьтны хуягийн хэлбэр дүрс амьдралынх нь хэв маягаас шалтгаалан янз бүр байдаг. Тухайлбал, хуурай газрын яст мэлхийн хуяг босоо өндөр бол цэнгэг усных хавтгай хэлбэртэй. Хуяг нь түүний хэтэрхий зөөлөн арьсыг хамгаалах үүрэгтэй. Тийм ч учраас яст мэлхий айхаараа хуягандаа нуугддаг. Түүний хуяг нь дээд доод хоёр хэсгээс бүтдэг бөгөөд хоорондоо ясаар холбогддог байна. Яс мэлхийн хуяг нь наслах тусам хатуурдаг гэдэг.

Яст мэлхий урт насалдаг, хүний амьдралыг баян чинээлэг болгодог ээлтэй амьтан хэмээн үзэж хүмүүс яст мэлхийг хүндлэн шүтэж, тэр ч байтугай зарим нь гэртээ тэжээдэг юм.Удаан болхи ч хүнд гэм хоргүй амьтан. Түүнд бусдыг хазах ч шүд байдаггүй. Энэ чанар нь хүнийг өөртөө татдаг ч байж болно. Гэтэл гэрийн эзэд түүнийг шувуу загасны адил халамжлах ёстой гэдгийг мартчихдаг. Юуны өмнө яст мэлхий хүйтэн цустай амьтан гэдгийг сана.

Усны яст мэлхий тэжээж эхлэх гэж байгаа хүмүүс нилээд зүйлийг анхаарахад илүүдэхгүй. Аквариум дотроо хуурай шороотой байх хэрэгтэй. Энэ усны төвшингөөс дээш гарсан чулүу ногоон ургамал байж болно. Тэгээд мэлхий дуртай үедээ уснаасаа гарч хуурай газар байна гэсэн үг. Мөн усны темпаратур хамгийн чухал. Өдөр нь 27-30 хэмийн халуун харин шөнө нь усны темпаратур нь 21 н хэмээс доошгүй байна. Мөн өдөр дээрээс нь гэрлээр шарж өгөх хэрэгтэй. Гэрлээ дэндүү ойрхоноос шарж болохгүй (гэрлийн хүчин чадал нь 50-100 вольт байна). Дулааныг тогтмол байгаа эсэхийг шалгах термометртэй байх хэрэгтэй.

Хамгийн чухал зүйл нь усыг өдөрт солих хэрэгтэй. Том аквариумтай усны бохирдох нь бага бол 2-3 хоногт нэг удаа солино. Усны мэлхий өөрөө уснаасаа уудаг учраас ялгадастай бохир ус уусан үед амархан өвддөг.
Мөн бохир усан дээр хийсэн хоолноос идсэнээс амархан өвдөх шалтгаан болдог. Хоолыг нь усаа солисоны дараа аль болох цэвэрхэн байх үед нь өдөрт нэг удаа өгөхөд хангалттай.

Хуурай газрын мэлхийг тэжээхдээ хамгийн гол анхаарах зүйл нь түүнд зориулсан тусгай шилэн хорготой байвал зүгээр. Шилэн дотроо зөөлөн торгон элс дэвсч өгөөд, 28-30 градусын дулаан орчин бүрдүүлбэл сайн. Хэрвээ даарвал хоолоо идэхгүй болдог.Тэгээд ч яст мэлхий дулааны улиралд идэвхжиж, намар эрч хүч нь саардаг. Өвөл болохоор нойр нь ихэсч ичдэг тул түүнийг сэрээх гэж яарсаны хэрэггүй. Зуны цагт наранд аль болох их байлгаж, өвс ногоон дээгүүр гүйлгэж байх нь чухал аж. Түүнийг хааяа угааж болно. Мөн Д витамин өгч бяслаг, усан үзэм, шийгуа, алим, чанасан төмс, ургамлын навч, борооны дараа гарсан нойтон өтөөр хооллож байвал насыг нь уртасгана. Хэрэв мэлхийгээ арчилж тордож чадахгүй бол түүнийг гэрийн тэжээмэл амьтан болгох гэж яарсаны хэрэггүй.
Эр яст мэлхий нь хуягнаасаа илүү гарсан урт сүүлтэй мөн доод талын хуяг нь илүү их хонхор байдаг. Энэ нь эм мэлхийтэйгээ нийлүүлэгт ороход зохицолдсон юм.

Эм мэлхий нь богино сүүлтэй хуягнаасаа ил гараагүй мөн доод хэвлийн талын хуяг нь хавтгай байдаг.
Яст мэлхийг зориулалтын хоолоор хооллох хэрэгтэй. Зориулалтын хоолны хугацаа нь дууссан бол тэжээллэг болж чаддаггүй харин махыг кальцтай хольж өгвөл илүү дээр байдаг. Мөн навчлаг ногоон ургамал өгнө (байцаа).
Ямарч амьтан тэжээж байгаа үед бид нарт ямар нэгэн хэмжээгээр өвчин халддаг. Жишээ нь: нохой гэхэд л арьсны янз бүрийн халдвар элбэг. Мэлхийнээс цусан суулга өвчин халдах боломжтой. Ялангуяа бага насны хүүхдүүд гараа сайн угааж байх хэрэгтэй.

Яст мэлхийний үржил төллөлт нь ямар төрлийн мэлхий гэдгээсээ хамаараад өөр өөр байдаг. Гэхдээ жилд нэг удаа өндөглөдөг. Өндөгтөө зориулж үүр бэлтгэдэг өндөг гарснаас хойш дунджаар 60-80 хоног болоод мэлхий болдог. Нэг сонирхолтой мэдээлэл гэвэл өндөгнүүдийг гарсны дараа 20 юмуу 30 градусын хэмд тогтмол байлгахад бараг 100 хувь нь эр мэлхий болдог. Харин 24-26 градусын хэмд байлгахад бараг 100 хувь нь эм мэлхий болдог гэсэн судалгаа байдаг.
 

Амьтанд хайртай хэн бүхэнд зориулав © 2008 . Design By: SkinCorner